joomla 3.5 ошибка.

http://darkhan.mta.gov.mn/templates/sj_stabwall/images/logo-loading.png

Хэлтсийн даргын мэндчилгээ

Төрдөө өргөсөн тангаргаа үнэнч шударгаар биелүүлж, төрийн албан хаагчийн ариун үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн татварын албаны үе үеийн ахмадууд, тэдний залгамж болон одоо ажиллаж байгаа нийт татварын улсын байцаагч, ажилтнууддаа Шинэ үеийн татварын алба байгуулагдсаны 24 жилийн ой, “Үндэсний Татварын албаны ажилтны өдөр”-ийн мэнд хүргэж, та нартаа болон танай гэр бүл, үр хүүхдэд ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Үндэсний татварын алба нь  цахим татварын системд амжилттай шилжиж, одоогийн байдлаар татвар төлөгчдийн 70-аас илүү хувь нь ашиглаж байна.  “Мэдээллийн технологийг сайжруулах нь татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд  Монголын татварын албаны  үйл ажиллагааг шинэ шатанд авчирч, та бид үүнийг бүтээлцэж байна
Бид  цахим татварын мэдээллийн системийг шинэчлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Үндэсний татварын албаны 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээр  Нэгдүгээр бүсийн хэмжээнд 8-р байр, Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан “Татвар төлөгч-Танд баярлалаа” уриан дор явагдсан Татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг хөгжүүлэх, татварын боловсролыг дээшлүүлэх  зорилгоор зарласан болзолт уралдаанд “ 3-Р БАЙР” эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан нь та бидний хамтын зүтгэл хөдөлмөрийн үр шим билээ.
Манай хамт олны дундаас Татварын улсын ахлах байцаагч Ц.Ууганцэцэг, татварын улсын байцаагч Д.Эрдэнэхүү нар нь Төрийн дээд одон “Алтангадас” одонгоор шагнуулсан, 2015 оны Тэргүүний татварын улсын байцаагчаар татварын улсын ахлах байцаагч Т.Бат-Очир шалгарсан зэрэг нь бидний ажлын амжилтын нэг билээ.
Энэхүү их амжилтанд хүрэхэд хамтран зүтгэсэн та бүхэндээ дахин баяр хүргэж бид жилийн эцэст болон цааш цаашдаа энэ амжилтаа алдахгүй улам дээшлүүлж,  чанаржуулж дахин дахин шинэ амжилт гарган ажиллахыг та бүхнээсээ хүсч байна.

Та бидний ажил үйлс өөдрөг
Төрсөн бие нь эрүүл саруул
Төрийн өмнө хүлээсэн үүрэг минь түвшин
Төрийн сан хөмрөг минь арвин байх болтугай.

 

Top