joomla 3.5 ошибка.

http://darkhan.mta.gov.mn/templates/sj_stabwall/images/logo-loading.png

Thursday, 05 January 2017 02:51

Татварын ерөнхий газрын хамт олон 2016 оны ажлаа дүгнэлээ.

Өнөөдөр ТЕГ-ын хамт олон 2016 оны ажлаа дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойллоо.

                 Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолоор Татварын ерөнхий газар байгуулагдан 5 сар ажиллаж байна.

               Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийг тогтвортой тэлэх бодлогыг хангах үүднээс татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр татварын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Сангийн яамтай хамтран Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг шинэчлэн  боловсруулан ажиллаж байна. 

            Мөн Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан татварын албанд мөрдөгдөж байгаа ТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг хуульд нийцүүлэн өөрчлөх, хүчингүй болгох ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар татварын 22 эрх зүйн актыг дахин хянах ажлыг хийсэн ба эрхзүйн шаардлага хангахгүй болсон 4 журмыг хүчингүй болгон, 1 журмыг нийтээр дагаж мөрдөх эрхзүйн баримт бичигт бүртгүүлжээ.                                                      

             Улс, орон нутгийн төсөвт 2016 онд нийт 2184.6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 2337.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төлөвлөгөөг 106.9 хувиар биелүүлэв.

Улсын төсөвт нийт  1390.1 тэрбум төгрөг орлого төвлөрүүлэхээс 1541.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 110.9 хувиар биелүүлжээ.

Татварын төрлөөр авч үзвэл:

-ААНОАТ-ын орлогын төлөвлөгөө 116.4 хувь,

-НӨАТ-ын орлогын төлөвлөгөө 104.8 хувь,

-АМНАТ-ийн төлөвлөгөөг 112.6 хувь,

-Онцгой татварын төлөвлөгөө 110.7 хувь

-Агаарын бохирдлын төлбөр 128.5 хувиар тус тус биелжээ.

 

 

                Орон нутгийн төсөвт 794.5 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс урьдчилсан байдлаар 795.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 100.1 хувиар биелүүллээ.

Last modified on Thursday, 05 January 2017 02:53
Top