Нэг нөхцөл байдалд байгаа хүн бүртэй адилхан харьцах
Байгууллага, ажилтнуудын бүтээмж, авхаалж самбааг нэмэгдүүлэх
Сайн дурын шаардлагыг дээд зэргээр нэмэгдүүлэх
Ажилтны ур чадвар, эзэмшил, сэтгэл ханамжийн өндөр түвшинд хүрэх
Ямар ч нөхцөлд маш сайн үйлчилгээ үзүүлэх,зөв зүйлийг хийх
Ажлаа илүү сайн хийх шинэ арга замыг тасралтгүй эрэлхийлж хэрэгжүүлэх
Үр дүнд хүрэхийн тулд харилцан итгэлцэл, хүндэтгэлтэйгээр бие биетэйгээ хамтран ажиллах
Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/191 дугаар тушаалаар Монголын татварын албаны бэлгэ тэмдгийн эх загварыг батлав.
Бэлэг тэмдгийн дүрслэл, бэлгэдэл
Бэлгэ тэмдэг нь тариан түрүүн дээр суурилсан “Монголын татварын алба”, “Mongolian tax administration” гэх бичээс бүхий дугуй дотор “МТА” үсэг, нар, сар, галын дөлийг адил талт гурвалжин хэлбэртэй, шаргал өнгийн суурьтай, цэнхэр өнгийн дүрслэл бичвэртэй.
Бэлгэ тэмдгийн гал, нар, сарны дүрс нь Монгол Улсын үүрд мандан бадрахыг, хоёртариан түрүү нь төрийн хууль дор татвар төлөгч, татварын алба нь харилцан тэгш