Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль тогтоомж
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Хуулийн үйлчлэх хүрээ
Энэ хууль нь Монгол Улсад байрладаг болон Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна.
ТАЙЛАНТ ЖИЛД 1 УДАА
Хэрэв та: 1-рт Хялбаршуулсан горим ашиглахаар хүсэлт гарган бүртгүүлсэн
2-рт Өмнөх жилд үйл ажиллагаа явуулаагүй буюу Х тайлан илгээж татварын алба баталгаажуулсан бол жилд 1 удаа тайлан гаргана.
ТАЙЛАНТ ЖИЛД 2 УДАА
Татвар ногдуулах орлого буюу татварын өмнөх ашиг 6,0 тэрбум төгрөгөөс бага бол жилд 2 удаа тайлан гаргана.
ТАЙЛАНТ ЖИЛД 4 УДАА
Татвар ногдуулах орлого буюу татварын өмнөх ашиг 6,0 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа тайлан гаргана.
АНХААРАХ: Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан ТТ-11 тайланг жилд 4 удаа ирүүлнэ.
ТАТВАРЫН ТАЙЛАН ХОЦРООСОН БОЛ . . .
Хэрэв та:
Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлэг “Татварын хууль зөрчих” 11.19 дүгээр зүйл 2.3-т татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах гэж заасны дагуу үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Албан татварын хэмжээ
1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараах хэмжээгээр ногдуулна:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл | Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/ | ||
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд | Бусад сумд | ||
1 | 2 дугуйтай мотоцикл | 2 000-6 000 | 1 800-5 400 |
2 | 3 дугуйтай мотоцикл | 1 500-9 000 | 2 800-8 400 |
3 | Суудлын автомашин:
а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш | /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 16-48 18-54 22-66 | 14-42 16-48 20-60 |
4 | Микроавтобус /15 хүртэл суудалтай/ | 35 000-105 000 | 28 000-84 000 |
5 | Автобус | 52 000-156 000 | 40 000-120 000 |
6 | Ачааны автомашин: 1/ 1 хүртэл тн-ын даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай | 25 000-75 000 35 000-105 000 45 000-135 000 55 000-165 000 80 000-240 000 90 000-270 000 100 000-300 000 120 000-420 000 180 000-540 000 220 000-660 000 280 000-840 000 320 000-960 000 360 000-1 080 000 400 000-1 200 000 440 000-1 320 000 480 000-1 440 000 | 20 000-60 000 28 000-84 000 36 000-108 000 44 000-132 000 64 000-192 000 72 000-216 000 80 000-240 000 120 000-360 000 180 000-480 000 200 000-600 000 240 000-720 000 280 000-840 000 320 000-960 000 380 000-1 140 000 420 000-1 260 000 440 000-1 320 000 |
7 | Тусгай зориулалтын автомашин | 16 000-48 000 | 15 000-45 000 |
8 | Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл | 14 000-42 000 | 11 200-33 600 |
9 | Бага оврын трактор | 7 000-21 000 | 5 600-16 800 |
10 | Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ | 5 500-16 500 | 5 500-16 500 |
2.Энэ зүйлийн 8 дахь хэсгийн трактор, өөрөө явагч бусад хэрэгсэлд үр тарианы комбайн, гинжит трактор хамаарахгүй.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан ачааны автомашины даацын хэмжээ 2 ангилалд давхацсан тохиолдолд түүнийг өмнөх ангиллаар нь тооцож албан татвар ногдуулна.
Өмнөх жилийн үйл ажиллагааны орлого 50,0 сая төгрөг хүрээгүй бол;
Тайлант оны 3-р улиралд багтаан харьяалах татварын албандаа хүсэлт гаргаж зөвшөөрөгдснөөр дараагийн татварын жилээс эхлэн хялбаршуулсан горим ашиглан үйл ажиллагааны орлогын нийт дүнгээс 1%-ийн албан татвар төлж жилд 1 удаа тайлан ирүүлнэ.
Дараах албан татвар төлөгч хүсэлт гаргахгүй
Албан татвар ногдох орлого 300,0 сая төгрөг хүртэл бол;
Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасан татвар ногдуулах орлогоос 1%- ийн албан татвар төлж жилд 2 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ-ийн тухай хуульд заасны дагуу албан татварын чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.
Дараах салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж хамаарахгүй
Албан татвар ногдуулах орлого 6,0 тэрбум төгрөг хүртэл бол;
Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасаж 10%- ийн албан татвар төлөх ба жилд 2 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ- ын хуульд заасан албан татвараас чөлөөлөх, төлсөн татвараас буцаан олгох замаар албан татварын хөнгөлөлт эдлэх, гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой.
Албан татвар ногдох орлого 6,0 тэрбум төгрөгөөс дээш бол;
Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасаж татвар ногдуулах орлогын 6,0 тэрбум төгрөг хүртэлх дүнд 10% (600,0 сая төгрөг +), түүнээс дээших орлогод 25%- ийн албан татвар төлөх ба жилд 4 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ- ын хуульд заасан албан татвараас чөлөөлөх, төлсөн татвараас буцаан олгох замаар албан татварын хөнгөлөлт эдлэх, гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой.
Зардал
Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага
13.1.Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:
13.1.1.тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;
13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;
13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;
13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:
13.1.4.а.энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал;
13.1.4.б.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө худалдан авахтай холбогдон гарах зардал.
13.1.5.зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардлыг доор дурдсан хязгаар, нөхцөлтэйгөөр албан татвар ногдох орлогоос хасна:
13.2.1.албан татвар, төлбөр, хураамж нь төсөвт төлөхөөр тайлагнасан байх;
13.2.2.албан томилолтын зардал нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх;
13.2.3.банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгөд хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан сангийн хөрөнгө хамаарахгүй байх;
13.2.4.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал нь холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байх;
13.2.5.ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх;
13.2.6.Даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчаас бусад этгээдийн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх;
13.2.7.Даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчийн харилцан хамааралтай этгээдүүдтэй хийсэн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх;
13.2.8.урсгал засварын зардал нь сэлбэг хэрэгслийн зардлыг багтаасан байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцох;
13.2.9.цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, түүнтэй адилтгах орлогод нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулж, суутгасан байх;
13.2.10.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шууд бус орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулж, суутгасан байх;
13.2.11.хүүгийн зардлын хувьд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон байх;
13.2.12.албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх.
13.3.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших болон шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйл ажиллагааны зардалд оруулан хасаж тооцно.
13.4.Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч, гэрээлэгчийн байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын зардалд хуримтлуулах мөнгөн хөрөнгийг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйл ажиллагааны зардалд оруулан хасаж тооцно.
13.5.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг энэ хуулийн 26.9, 26.10, 26.11, 26.12, 26.13-т заасны дагуу тайлан тус бүрээр тооцно.
Буцаан олголт
Албан татварын буцаан олголт
28.1.Албан татвар төлөгч, суутган төлөгчийн энэ хуулийн 26.1, 26.2-т заасны дагуу хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба дараах журмын дагуу нягталж, эцсийн тооцоо хийнэ:
28.1.1.татварын жилд албан татвар төлөгчид буцаан олгох татварын хэмжээ нь энэ хуулийн 22.7-д зааснаар хязгаарлагдах;
28.1.2.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг албан татвар төлөгч энэ хуулийн 22.7-д заасан хязгаарт багтаан өөрөө сонгон эдлэх;
28.1.3.албан татвар төлөгч энэ хуульд заасан хөнгөлөлтийг хэсэгчлэн эдлэхгүй байх;
28.1.4.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан тухайн татварын жилийн хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй байх.
28.2.Энэ хуулийн 28.1-д заасан журмыг баримтлан тооцоход албан татвар төлөгчийн татварын жилд төлсөн албан татвар нь төлбөл зохих албан татварын хэмжээнээс бага тохиолдолд харьяалах татварын алба албан татвар төлөгчид мэдэгдэж, эцсийн тооцоог хийнэ.
28.3.Энэ хуулийн 28.1-д заасан журмыг баримтлан тооцоход албан татвар төлөгчийн татварын жилд төлсөн албан татвар төлбөл зохих албан татварын хэмжээнээс давсан тохиолдолд илүү гарсан дүнг Татварын ерөнхий хуулийн 49.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
28.4.Энэ хуулийн 28.3-т заасан илүү гарсан дүн буюу албан татвар төлөгчийн буцаан авах илүү төлсөн татварыг дараах журмаар буцаан олгоно:
28.4.1.буцаан олголтыг төрийн сангийн дансаар дамжуулан албан татвар төлөгчид буцаан олгох;
28.4.2.буцаан олгох татварын хэмжээг харьяа татварын алба энэ хуулийн 26.1, 26.2-т заасан тайлан хүргүүлэх хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянан тодорхойлж, төрийн сангийн нэгжид хүргүүлэх;
28.4.3.энэ хуулийн 28.4.2-т заасан буцаан олголтыг дараагийн татварын жилийн 2 дугаар улиралд багтаан олгох.
28.5.Энэ хуулийн 28.4-т заасан албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28.6.Буцаан олгох албан татвар нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна.
Алдагдал шилжүүлэх
ХЭРЭВ ТАТВАРЫН ТАЙЛАНГААР АЛДАГДАЛТАЙ БОЛ САЛБАР ХАРГАЛЗАХГҮЙ ДАРААГИЙН ТАТВАРЫН ЖИЛЭЭС ЭХЛЭН 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД /жил бүр/ ИРЭЭДҮЙД ШИЛЖҮҮЛЭН ТООЦНО.
Албан татвар ногдох нийт орлогоос ААНОАТ-ын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан зардлыг хасаж татварын тайлангаар гарсан алдагдлыг дараагийн тайлант жилээс эхлэн дараалсан 4 жилд албан татвар ногдуулах орлогын 50 хүртэл хувиар шилжүүлэн тооцно.
ААНОАТ-ын тухай хуулийн 19-р зүйл