танилцуулга
БИДНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ

Бидний түүхэн замнал

2023 оны зорилт: “Цахим татвар алба 2-р үе шат

2022 он - Татварын боловсролын жил 2-р үе шат

2022 оны онцлох 10 ажил:

  1. Татварын боловсролын жил - 2 дугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн.
  2. Улс, орон нутгийн төсөвт 8.9 их наяд төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 103.2 хувиар биелүүлсэн.
  3. ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) Чанарын менежментийн тогтолцооны Олон Улсын стандарт нэвтрүүлж, гэрчилгээ авлаа.
  4. Татвар төлөгчийн бүртгэл, бааз цэгцлэх ажлыг хэрэгжүүлэв.
  5. Татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг 100% хэрэглээнд нэвтрүүллээ.
  6. НӨАТ-ын тайланг автоматжуулав.
  7. АМНАТ-ийн тайланг автоматжуулав.
  8. Татварын эрсдэлийг тодорхойлох таамаглалын загварчлалуудыг машин сургалтын платформ "Knime"-д боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
  9. Төсөвт байгууллагын төлбөр тооцооны орлогын болон зарлагын урсгалыг хянах, нэгдсэн системийг Төрийн сантай хамтран нэвтрүүлсэн.
  10. Цахим төлбөрийн баримтын системийн шинэчилсэн хувилбарыг нэвтрүүллээ.

2021 оны зорилт: “Татварын боловсролын жил”  

  1. Малчин 192.0 мянган иргэдэд QR код үүсгэн бүртгэлжүүлж, 106.0 мянган иргэдийн системд холбосон. 
  2. ТАЗИ аппликейшн хөгжүүлсэн. Эвлүүлдэг тоглоом, буддаг ном, карт хэвлүүлсэн; 
  3. Шинэ үеийн татварын алба үүсч хөгжсөний 30 жилийн ойг цахимаар тэмдэглэсэн; 
  4. ААНОАТ-ын буцаан олголтоор нийт 856 аж ахуйн нэгжид 8.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон.
  5. Иргэний хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг нийслэлийн хэмжээнд анх удаа цахимаар бүртгэсэн. 
  6. Глобул форум болон Азийн хөгжлийн банктай хамтран автоматоор мэдээлэл солилцож байна.
  7. Зайн сургалтын шинэ системийг хөгжүүлж, үйл ажиллагаанд ашигласан
  8. Төсвийн татварын орлогын төлөвлөгөөг бүрэн ханган биелүүлсэн. (Улсын төсөв – 106.6%, Орон нутгийн төсөв – 103.8%, Нийт – 105.9%)
  9. “Цар тахлын (Ковид) үед Татварын албаны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах төлөвлөгөө”-г амжилттай хэрэгжүүлсэн.

2020 оны зорилт: “Цахим татварын жил”  

  1. 2020 оноос хэрэгжиж эхэлсэн татварын багц хуулиар татвар төлөгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, татварын таатай нөхцөл бүрдүүлсэн нь нийтдээ 52,109 татвар төлөгчдийн 32.5 тэрбум  төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдав.
  2. Төрийн үйлчилгээг цахим болгох Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд татвараа “Цахимаар төлж, цагаа хэмнэе” уриаг хэрэгжүүлэн цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан төрийн 134 үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой болсон. 
  3. Дэлхий нийтэд Коронавируст халдвар /COVID-19/-ын  цар тахал тархсантай үеүүдэд иргэдийн орлогыг хамгаалах, татварыг чөлөөлөхажлын байрыг хадгалах замаар дэмжлэг үзүүлэв
  4. Татварын алба анх удаа албан тушаалын ангилал, кодыг бий болгож, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/99 дүгээр тушаалаар баталгаажуулав.
  5. Татварын албанд шинээр бүртгүүлэх аж ахуйн нэгж, иргэний бүртгэл 100 хувь цахим болов. 
  6. Иргэний дугаараар татварын үйлчилгээг авах, малчин, тариаланч, хувиараа бизнес эрхлэгч иргэд иргэний үнэмлэхний QR кодыг уншуулан цахим төлбөрийн баримтыг үүсгэх хялбар шийдлийг нэвтрүүллээ.
2019 он

2019 оны зорилт: “Татварын албаны шинэчлэлийн жил” 

  1. Татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд Татварын багц хуулийг шинэчлэн найруулгыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр УИХ-аар батлуулав. 
  2. Татварын удирдлагын нэгдсэн системд шилжиж төрийн албаны “ХУР” системээс татварын үйлчилгээг цахим болгон өргөжүүлэв 
  3. Татварын албаны 32 тусдаа TAXаct системийн серверийг нэгтгэсэн Татварын удирдлагын нэгдсэн систем /ТУНС/-ыг хөгжүүлжнэвтрүүлснээр Татвар төлөгчийн татварын байгууллагатай харилцах харилцаа бүхэлдээ цахимжив. 
  4. Орон нутагт "Татварын багц хууль"-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, "Татварын удирдлагын нэгдсэн систем"-ийг татварын албанд нэвтрүүлэх зорилгоор Сумын татварын улсын байцаагчдын II сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулав. 
  5. Татварын албаны хэмжээнд төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийн хүрээнд хийсэн ажлын биелэлтийн үнэлгээгээр үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал 91.82 дүгнэгдсэн байна. 
  6. Татварын алба татварын шинэчлэлийг татварын хууль тогтоомжийн, үйл ажиллагааны, хүний нөөцийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор татвар төлөгчдөд үзүүлж буй үйлчилгээний талаар “Татварын албанаас татвар төлөгчдөд үзүүлж буй үйлчилгээнд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж”-ийг тодорхойлох судалгаа хийлгүүлэхэд 85.5 хувийн үнэлгээ авсан байна
  7. ТЕГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/191 дүгээр тушаалаар “Татварын албаны бэлгэ тэмдэг”, “Монголын татварын албаны туг”, шинэчилж, “Татварын газар, хэлтсийн туг”.-ийн загварыг анх удаа батлав. 
2018 он

2018 оны Зорилт: “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ”  

  1. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-т зааснаар 79 татвар төлөгчийн 1,093.0 сая төгрөгийн хүү, торгууль, алдангийг хүчингүй болгон татварын системд бүртгэв. 
  2. Татварын статистик мэдээллийг боловсруулах ажлыг татвар төлөгчийн сегментийн бодлоготой уялдуулах зорилгоор 168 загварыг боловсруулан үйлчилгээг хөнгөвчлөв 
  3. Орон нутгийн татварын нэгдсэн сүлжээнд оруулах ажлын хүрээнд аймгийн татварын хэлтэстэй холбогдоогүй байсан сумдуудыг сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэв.  
  4. Татварын албаны ажилтны өдрийг угтан “Татварын албаны ажилтан, албан хаагчдын урлагийн II их наадам”-ыг зохион байгуулав.  
  5. АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг Улаанбаатар хотын банкинд хандан шууд төлж, QR код бүхий “Албан татвар, төлбөр төлсөн тасалбар”-ыг хэвлэн авсанаар, татварын гэрчилгээнд тэмдэглэгээ хийлгэх шаардлагагүй боллоо.  
  6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтүүд, цахим төлбөрийн баримт, НӨАТ-ын урамшуулалын системийн талаар болон бусад хууль тогтоомжийн талаар улсын хэмжээнд ажлын байранд очиж татвар төлөгчдөд сургалт хийв 
2017 он

2017 оны зорилт: “Татвар төлөгчдийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах жил”  

  1. Татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулахдаа Англи, Австрали, АНУ, БНСУ гэх мэт 12 улсын туршлагыг судлав. 
  2. "Татварын хууль, тогтоомж мөрдөлтийг сайжруулах нь" зорилгоор Татвар төлөгчдийн үйл ажиллагаа, борлуулалтын орлого, хөрөнгийн байдлаар нь том, дунд, жижиг, бичил гэсэн 4 сегментэд ангилав. 
  3. Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч худалдан авалтад төлсөн татварыг буцаан олгохоор цахим төлбөрийн баримтын системд бүртгэсэн 499,650 татвар төлөгчид 35.1 тэрбум төгрөг буцааж олгосон нь мөнгөн дүнгээр нийт буцаан олголтын 98.7 хувийг эзлэж байна. 
  4. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн А/84 дугаар тушаалаар “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж, урамшуулах журам”-ыг шинэчлэн “татварын албаны дээд шагнал-ыг батлав.
2016 он

2016 оны Зорилт: “...............” 

  1. “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 501 дүгээр тогтоолоор Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гааль, татварын ерөнхий газар байгуулагдав.  
  2. Хувь хүний хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайланг анх удаа цахим хэлбэрээр хүлээн авч, холбогдох баримтуудыг үндэслэн баталгаажуулсан байна.
  3. Татварын хууль тогтоомжийг биелүүлэн, татварын үнэн зөв тодорхойлон, татвараа хуулиар тогтоосон хугацаанд улс, орон нутгийн төсөвт төлж төсвийн орлого бүрдүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан татвар төлөгчийг шалгаруулан Гааль, Татварын ерөнхий газрын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАТЛАМЖ” олгов. 
  4. Татварын албаны үйл ажиллагааны нэг болгож татвар төлөгч бүрт хүртээмжтэй хүргэх зорилгоор ТАТВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ-ийг байгуулав. Татварын зөвлөгөөг 1800-1288 утсаар үзүүлдэг болов. 
  5. “Татварын орчны шинэтгэл” сэдвээр их дээд сургуулийн багш, татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн мэргэжилтнүүд илтгэл тавьсанаас “Төлөөний газрыг тодорхойлж, татварын харилцааг зохицуулахад тулгарч байгаа асуудлууд” сэдвээр тавьсан илтгэл шалгарав.
2015 он

2015 оны зорилт: “Бизнесийг дэмжих жил” 

  1. Онцгой албан татварын нэр төрлийг нэмэгдүүлэх замаар зохисгүй хэрэглээг хязгаарлах чиглэлээр архи, тамхины хэрэглээний үнийн дүнгээс 1 хувийн татвар ногдуулах заалт оруулж татварын орлогыг нэмэгдүүлэв 
  2. Далд эдийн засгийг ил болгох, өршөөл үзүүлэх чиглэлээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлуулагдав 
  3. НӨАТ-ын тухай хуульд тодорхой төрлийн бараа, ажил үйлчилгээг чөлөөлөх заалтуудыг нэмж тусган, “Чөлөөт бүсийн тухай хууль”-д чөлөөт бүсэд хөрөнгө оруулах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхийг тусган батлуулав. 
  4. Иргэдийн хувийн хэрэглээндээ худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн Нэмэгдсэн өртөгийн албан татварын 20 хувийг буцаан олгох, урамшууллын системийг нэвтрүүлэв.  
  5. Тоон гарын үсгийн дэд бүтцийг байгуулж, програм хангамжийг сайжруулан боловсруулснаар тоон гарын үсгийг 93,820 татвар төлөгч ашигладаг болов
  6. Монголд ашиглагдаж буй худалдаа үйлчилгээний хэрэглэгчийн системд зориулагдсан төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан модулийг /POSAPI/ хөгжүүлж, нэвтрүүлэв.
  7. “Бизнес эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан Ирээдүйн татвар төлөгчдөд зориулан “Татвар төлөгч танд баярлалаа” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж 2500 гаруй сурагчдыг хамрууллаа.
2014 он

2014 оны зорилт : “Татварын үйлчилгээ, технологийн дэвшлийн жил” 

  1. Монголын татварын алба нь мэдээллийн технологи өндөр хөгжсөн орнуудын татварын албатай дүйцэхүйц үйлчилгээ бий болгосон нь татварын алба, татвар төлөгч хоёрыг холбосон “Цахим татварын систем” юм. 
  2. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)-ийг хөгжүүлэх төслийн нэгж 2014 оны 11 дүгээр сард байгуулагдан ТЕГ-ын дэргэд ажиллаж эхлэв. 
  3. ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАР ТӨЛӨГЧӨӨ ТООЛОВ Сансрын зургийн байршил /google map /-г ашиглан Үл хөдлөх эд хөрөнгийн тооллогыг явуулж, 171,321 татвар төлөгчөөр нэмэгдэв. 
  4.  Орон нутгийн татварын албадын мэдээллийг боловсруулах 1,2 мегабайтын хурдыг 4 дахин мегабайт болгон өсгөв.  
  5. “Азийн хөгжлийн банктай”-тай хамтран “Цахим татварын мэдээллийн систем”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэх төслийн хүрээнд аймаг, орон нутгийн татвар төлөгчдөд сургалтыг зохион байгууллаа.  
  6. Татварын албаны мэдээллийн систем, банкны мэдээллийн системүүдийн хооронд мэдээлэл солилцох программыг хөгжүүлж арилжааны 13 банкны интернэт банк, мобайл банк, банкны картын системээр татвар төлөх боломжтой болов 
2013 он

2013 оны зорилт: “Татварын суурийг өргөжүүлж, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх жил” 

  1. “E-TAX” ЦАХИМ ТАТВАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ “Цахим татварын мэдээллийн систем”ийн төслийн хүрээнд “e-tax” системийг нэвтрүүлэв  
  2. Мэдээллийн технологийн орчин үеийн ололт амжилтанд суурилсан, цахим татварын алба болох, дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх зорилтын хүрээнд 74,200 аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудтай “Тоон гарын үсгийн технологийн дүрэм”- ийн дагуу гэрчилгээ олгосон нь цахим тайлангийн системээр тайлан илгээгчдийн 80.6 хувийг эзэлж байна.  
  3. Хувь хүн иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж нь тоон гарын үсгээ ашиглан татвар төлөлт, тайлан тушаалт, татвар төлөгчийн бүртгэл, татварын өр, үлдэгдлийн лавлагааг төрийн үйлчилгээний машинаас авах боломжтой болов.