танилцуулга
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Бидний товч түүх

Манай хэлтсийн түүхийг сөхвөл Улсын бага хурал 1990 оны 12 дугаар  сарын 7-нд  “БНМАУ-ын албан татварын тухай хууль”-ийг батлан гаргаж, БНМАУ-ын ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны 12 дугаар сарын 24-нд уг хуулийг батламжласнаар зах зээлийн эдийн засагт нийцсэн Татварын алба бий болсон бөгөөд 1991 онд аймаг, нийслэлийн санхүүгийн хэлтэст татварын тасагтай болгох шийдвэр гарснаар хуучнаар  Дархан хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Татварын тасгийг шинээр бий болгож тасгийн даргаар Д.Дугархүүг томилон ажиллуулсан байна.Татварын анхны байцаагчаар Д.Наранцэцэг, Ж.Магсаржав, Д.Даваахүү, Б.Жаргалсайхан, Ш.Шарав, Ц.Чанцалсүрэн, Б.Жаргалсайхан, Я.Цэрэндэжид, Л.Цэндсүрэн, Н.Өсөх, Б.Бааст, Д.Дамбадаржаа, Л.Энэбиш нар ажиллаж  байсан.

Монгол улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоол гарч уг тогтоолоор Улсын Татварын албаны дүрмийг баталжээ.

Дархан хотын татварын  тасаг нь 1992 онд хотын захиргааны хоёрдугаар байр / одоогийн  Дархан сум 5-р баг “Их цагаан сүлд” ХХК / -нд шилжин ажиллав. Тэр үед хотын захиргааны 2-р байранд 10-аад байцаагч улсын үйлдвэрийн газрууд , компаниудыг бүртгэн, татварын ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтыг хийж,       Дархан болон Найрамдал хороо захиргаанд тус бүр 2 байцаагч , Хөтөл, Хонгор, Салхит, Орхон хороонд тус бүр 1 байцааагч, Шарын гол суманд 2 байцаагч ажиллаж, хувиараа эрхлэх аж ахуй, хоршоодыг хариуцан ажиллаж байсан байна.

1993 оны 04 дүгээр сард Дархан-Уул аймгийн татварын хэлтэс байгуулагдаж, анхны  даргаар нь Ж.Магсаржав томилогдон ажилласан байна. Хэлтэс нь Д.Наранцэцэг ахлагчтай татвар хураалтын хэсэг, Д.Эрдэнэхүү ахлагчтай  хяналт шалгалтын хэсэг гэсэн бүтэцтэй зохион байгуулагдан ажиллаж эхэлсэн . Татварын албаны ажилтаны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх тал дээр онцгой анхаарч Улсын татварын ерөнхий газрын сургалтын төвөөс анх 1993 онд Дархан хот, Эрдэнэт хот, Булган аймгийн  татварын хэлтсийн байцаагчдын хамруулсан анхны сургалтыг явуулжээ.

Засгийн газрын 1994 оны 135 дугаар тогтоолоор Улсын албан татварын ерөнхий газрыг “Улсын татварын ерөнхий газар” болгон өөрчилж,  татварын хяналт шалгалтын газрыг байгуулж, аймаг, нийслэлийн татварын албад Засаг даргын тамгын газарт харьяалагдаж байсныг Засаг даргын дэргэдэх Татварын хэлтэс, тасаг болгон өөрчилж, хэлтсийн даргаар Ж.Магсаржав, хяналт шалгалтын тасгийн даргаар Д.Эрдэнэхүү, татвар хураалтын тасгийн даргаар Д.Наранцэцэг нарыг ажиллуулсан байна.

Улсын Татварын ерөнхий газрын даргын 1996 оны 03 тоот  тушаалаар “Татварын хяналт шалгалтын талаар авах арга хэмжээний тухай” журмын дагуу хэлтсийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж Татвар хураалтын тасаг, хяналт шалгалтын тасаг, бүртгэл мэдээллийн тасаг гэсэн бүтэцтэйгээр ажилласан.

2001 оноос татварын албаны мэдээллийн систем  Web суурьтай ORACLE орчинд TAXACT-21 программыг ашиглаж ирсэн.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, сурталчлах, татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг сайн дураар дагаж мөрдөх дадлыг татвар төлөгчдөд хэвшүүлэх зорилгоор Татварын албанаас татвар төлөгчдөд үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний бэлтгэл ажлыг хангаж, орон нутгаас анх удаа 2005 оны 05 дугаар сарын 20-нд”Нэг цэгийн үйлчилгээ”-нд бүрэн шилжин ажилласан.

Татварын албанаас татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний бэлтгэл  ажлыг хангаж, 2005 оны 05 дугаар сарын 20-ноос нэг цэгийн үйлчилгээнд бүрэн шилжин ажилласан. 2007 оноос татвар төлөгчдөд үйлчлэх тасгийг шинээр бий болгон даргын ажлын хэсэг, татвар төлөгчтэй харилцах, мэдээлэл боловсруулалтын тасаг, Татвар хураалтын тасаг,  Хувь хүний орлогын албан татварын тасаг, Татварын хяналт шалгалтын тасаг гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байсан.

Татварын алба 2013 оны 10-р сард цахим татварын систем нэвтрүүлэхэд орон нутгаас анх удаа манай аймаг  амжилттай туршиж,  цахим татварын системийг 100 хувь хэрэгжүүлж, татвар төлөгч тоон гарын үсгээр  татварын тайлангаа цахимаар илгээж, 2014 оноос хяналт шалгалтын Fisher программ,  ухаалаг тайлангийн систем BI,  2015 оноос  татвар төлөгчийн бүртгэл TRIPS, хүний нөөцийн DIAMOND-1, татварын өрийн удирдлагын Debt management, хувь хүний тайлан /ТТ-06/ –г 2015 оны жилийн эцсийн тайлангаар хүлээн авах зэрэг программуудыг ашиглаж татварын албаны татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан  цахим тайлангийн  системд шилжин   мэдээлэл технологийн 3 дахь үедээ ажиллаж байна.

2015 оны 05 дугаар сараас лавлагаа тодорхойлолтыг цахимаас авдаг болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Гааль болон татварын байгуулагыг нэгтгэж, 2016 оны 01 сарын 01 –нээс Гааль, татварын ерөнхий газар болж баталсан. Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 03 сарын 30-ны өдрийн А/88 тоот тушаалаар харъяа гааль, татварын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг батласан ба  манай татварын хэлтэс татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх тасаг, орлогын тасаг, татварын хяналт шалгалтын тасаг, статистик, эрсдлийн удирдлагын тасаг,  захиргаа, хууль эрх зүйн тасаг гэсэн 5 тасаг, 50 ажилтантай ажиллаж байсан

Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 08-р дугаар сарын 13-ны А/122 тоот тушаалаар нэвтрүүлэлтийн баг байгуулагдаж татварын системийг орчин үеийн технологийн  шийдлээр шинээр боловсруулж, одоогийн алба бүрт байгаа татварын мэдээллийн санг нэгдсэн вэб хандалттай систем ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ-д шилжүүлсэн. Ингэснээр татварын улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчлах, татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, удирдлагыг нэгдсэн мэдээллээр   хангадаг болсон.


Одоо манай хэлтэс Захиргаа хуулийн тасаг, Хяналт шалгалтын тасаг, Жижиг татвар төлөнчтэй харилцах тасаг, Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

            Тус хэлтэст нийтдээ 50 ажилтан ажиллаж байгаагаагийн 45 нь төрийн захиргааны албан хаагч, 4 нь төрийн үйлчилгээний ажилчин1 удирдах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.