танилцуулга
ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

            Монгол Улсын төрийн санг бүрдүүлэн төр, түмэн олны үйлс буяныг дэлгэрүүлэн тэтгэгч Эрхэм Татвар төлөгч танд манай цахим хуудсыг сонгон зочилж байгаа өдрийн мэндийг хүргэн айлтган мэндчилье.

Монгол Улс тэр дундаа Дархан-Уул аймаг маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгө нэмж байгаа бөгөөд татвар төлөгч та бүхний төлсөн татвар улс эх орны хөгжил, бүтээн байгуулалт, халамж, дэмжлэг болон нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдаж байгаад талархал илэрхийлье.

Улс орны эдийн засагт эрчимтэй хөгжлийг авчирч, бүрэн эрхт тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, эрүүл мэнд, ахмад үеийнхний халамж үйлчилгээг найдвартай эх үүсвэрээр хангахад бизнесийн байгууллага, татвар төлөгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ.

2020 онд татварын багц хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллага, татвар төлөгчдийн бизнес эрхлэх татварын таатай орчин бүрдүүлэх, татвар ногдуулах, төлөх ажиллагааг хялбаршуулах, татварын тогтолцоог улам боловсронгуй, тэгш шударга болгоход чиглэгдэж байгаа нь татвар төлөгч та бүхэнд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа гэдэгт итгэж байна.

Энэ жилийн хувьд дэлхий нийтийг цочроосон коронавирусын цар тахал нь дэлхийн эдийн засагт хүндрэл үүсч, шинэ эрсдэл, шинэ сорилт болж, улс орнуудын эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь Монгол Улсын эдийн засагт ч нөлөөлж, экспорт, импорт буурч улмаар төсвийн орлого бүрдүүлэлтэд муугаар нөлөөлж байгаа хэдий ч улс орныхоо хөгжлийн төлөө хөдөлмөрлөж, төсвийн орлого бүрдүүлэхэд үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй татвар төлөгч таны эрхэлж байгаа бизнес тань өргөжин тэлж, орлого ашиг нь арвижин өсөх болтугай.

ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНЬД БАЯРЛАЛАА